ВИДЕО: Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ

ВИДЕО: Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ

Бразилын өмнөд нутагт нүүрлээд буй үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 107-д хүрсэн тухай иргэний хамгаалалтын албанаас өчигдөр буюу пүрэв гарагт мэдээлжээ.

Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд ойрын өдрүүдэд дахин бороо орох төлөвтэй байгаа нь үерийн гамшигт нэрвэгдсэн мужийн нийслэл Порто-Алигре ба ойролцоох хотуудад усны түвшин улам нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Одоогийн байдлаар 136 хүн сураггүй болоод байгаа бөгөөд 165 мянга гаруй хүн усанд автсан гэр орноо орхин дүрвэж, завь, нисдэг тэргүүд ашигласны хүчинд аврагджээ. 

Үерийн улмаас дэд бүтэц, гүүр эвдэрч сүйдсэн нь Порто-Алигре руу нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд супермаркетуудын тавиурууд хоосорч, шөнийн цагаар дээрэм тонуул гарах болжээ. Рио Гранде-ду-Сул мужийн захирагч Эдуардо Лейтегийн хэлснээр, нийслэлийн эргэн тойрон дахь газар тариалангийн бүс нутгийг сэргээн босгоход хамгийн багаар тооцоход 19 тэрбум реал /3.68 тэрбум доллар/ шаардлагатай ажээ. 

ВИДЕО: