Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн этгээдүүдэд 20 жилийн хорих ял оноолоо

Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн этгээдүүдэд 20 жилийн хорих ял оноолоо

“Washington Post” сонины сэтгүүлч Жамаль Хашогги 2018 онын 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан хэрэг гарсан. Түүнийг зохион байгуулаттайгаар хөнөөсөн хэрэгт 11 этгээдийг буруутгаж, тавыг нь цаазаар авах ял оноосон юм. Харин Жамалын хөвгүүд исламын шашны ариун Рамадан сарын сүүлчийн шөнө эцгийг нь хөнөөсөн таван хүнийг өршөөж буйгаа мэдэгдсэн.

Үүний дагуу гэм буруутай нь нотлогдсон таван хүн тус бүрт өнөөдөр/2020.09.08/ 20 жилийн хорих ял оноосон бол өөр нэг хүнд 10 жилийн, хоёр хүнд 7 жилийн шоронд хоригдох ял тус бүр оноолоо.

Ялын тогтоол нь эцсийн шийдвэр бөгөөд нэн даруй гүйцэтгэхийг ерөнхий прокурорын газар дурдсан байна. Саудын Арабын хуульд зааснаар, хохирогчийн төрөл садны хүмүүс алуурчныг уучлах, гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлэх боломжтой байдаг бөгөөд ийм тохиолдолд гэмт этгээдэд цаазаар авах ял оноодоггүй аж.

Эх сурвалж:CNN