Ц.Ганзориг: Спутник вакцин ойрын хугацаанд ирэхгүй

Ц.Ганзориг: Спутник вакцин ойрын хугацаанд ирэхгүй

Улаанбаатар хотод 400 гаруй мянган иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй байна гэсэн албаны мэдээлэл бий. Харин эдгээр иргэдийн зарим нь ОХУ-ын Спутник вакцинд хамрагдана гэсэн хүлээлттэй байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл тус вакцин нь ойрын хугацаанд манай улсад ирэхгүй нь бололтой. Учир нь энэ талаар Засгийн газрын хэвлэл, мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг “Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас Улаанбаатарт 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа. 1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд  25,8 хувь нь хамрагдсан. Улаанбаатарт өдөрт 75мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа.

Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу. 5 дугаар сарын 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу. Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс” гэж мэдэгдлээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө