ФОТО: Сонгинохайрхан дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн газрын хамтарсан зөвлөгөөн боллоо

ФОТО: Сонгинохайрхан дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн газрын хамтарсан зөвлөгөөн боллоо

Сонгинохайрхан дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн газрын хамтарсан зөвлөгөөн энэ сарын 13-ны өдөр боллоо. 

Энэхүү зөвлөгөөний зорилго мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлэх, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэртэй байлгах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын зөрчил дутагдлыг арилгаж хамтын ажиллагааг сайжруулахад оршино. Тус зөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий Шүүгч Б.Дашдондов, СХД Ерөнхий Прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Д.Отгонбаяр, Дүүргийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр болон хэлтэс албадын дарга нар, мөрдөн шалгах хяналт тавих хэлтсийн прокурор ахлах прокурор, цагдаагийн хэлтсийн дарга нар, алба хаагчид оролцлоо.