WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү Перез Мариог ялж, мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа авлаа

WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү Перез Мариог ялж, мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа авлаа

Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Ганбаатарын Баярхүүгийн ээлжит тулааны тов албан ёсоор зарлагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Улмаар тулаан энэ Ням гарагт /2024.05.05/ БНСУ-д болсон байна.

Тулаанд WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү, Мексик улсын мэргэжлийн боксчин Перез Мариотай өрсөлдөж мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа авлаа. Ингэснээр манай боксчны дараагийн тулаан бүсний төлөөх өрсөлдөөн болж магадгүй байна. Түүнчлэн эл тулаан Г.Баярхүүгийн мэргэжлийн боксын 10 дахь тулаан болсон. Харин Перез Марио нь мэргэжлийн бокст 33 тулаан хийсэн. Үүнээс найм ялагдаж, 25 удаа ялсан аж.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө