Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр /2024.04.02/ Төв аймгийн Баянхангай суманд утаагүй шахмал түлшэнд нэг айлын 2-18 насны гурван хүүхэд угаартаж, хоёр нь газар дээрээ амь насаа алдсан байна. Тухайн өдөр бороо орж, цаг агаар хүйтэн байсан учраас тэд өрхөө бүтээсэн байсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Угаарын улмаас 2 болон 16 настай хүүхэд нас барсан бол 18 настай эгчийнх нь биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.