"Толгой нь эргэж, дөрвөн давхраас унасан 14 настай сурагчийг эмнэлэгт хүргэсэн" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

"Толгой нь эргэж, дөрвөн давхраас унасан 14 настай сурагчийг эмнэлэгт хүргэсэн" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Хохирогч эмнэлгийн туслалмж авсан ба одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.