The MongolZ баг Ази тивд аваргалж, 60 сая долларын шагналын сан бүхий тэмцээнд тивээ төлөөлөн оролцохоор боллоо

The MongolZ баг Ази тивд аваргалж, 60 сая долларын шагналын сан бүхий тэмцээнд тивээ төлөөлөн оролцохоор боллоо

Саудын Арабын нийслэл Рияад хотод энэ зун "Esports World Cup 2024" буюу цахим спортын төрлүүдийг багтаасан 60 сая ам.долларын шагналын сантай томоохон тэмцээн зохиогдохоор төлөвлөгдөөд буй. 

Тус тэмцээний CS2 тоглоомын төрөл нь нэг сая ам.долларын шагналын сантай бөгөөд нийт 15 баг өрсөлдөнө. Ази тивээс нэг баг оролцох эрхтэй ба сонгон шалгаруулалт урд шөнө "online"-аар болж өндөрлөлөө. "Esports World Cup 2024" тэмцээнд оролцох эрхийн төлөө "The Mongolz" баг Хятадын "Rare Atom"-той ВО3 журам тоглож 2:1 онооны харьцаатайгаар ялалт байгуулав. 

Манай улсын баг өрсөлдөгчийн сонгосон "Ancient map"-д 13:5-аар хожиж, цувралыг тэргүүлж эхлүүлсэн. Гэвч өөрсдийн сонгосон "Mirage map"-д хоёр удаа нэмэлт үе гаргасан болов ч 16:19-өөр хожигдсон. Харин шийдвэрлэх "Inferno map" дээр довтлох талаасаа 6:6-аар байраа сольж, үргэлжлүүлэн нэмэлт үе гаргаснаар 16:12-оор хожлоо. Ингэснээр энэ зун Рияад хотод болох "Esports World Cup 2024" тэмцээний CS2 тоглоомын төрөлд Ази тивийг төлөөлж оролцох багаар тодорсон юм.