Парист 425 сая еврогийн үнэтэй цайзыг худалдаж авахаар өрсөлдөж буй хүмүүсийн дунд монгол хүн байгаа талаар "Barrons" хэвлэлд дурджээ

Парист 425 сая еврогийн үнэтэй цайзыг худалдаж авахаар өрсөлдөж буй хүмүүсийн дунд монгол хүн байгаа талаар "Barrons" хэвлэлд дурджээ

Францын нийслэл Парис хотын ойролцоо орших эртний цайзыг 425 сая еврогоор худалдаж авах өрсөлдөөн дэлхийн баячуудын дунд өрнөж байгаа аж. Мөн тэдний дунд нэг монгол хүн байгаа талаар "Barrons" хэвлэлд мэдээлжээ.

Эйфелийн цамхгаас 30 милийн зайд орших тус цайзыг эхлээд дэлхийд цуутай Ротшильдын гэр бүлийн гишүүн, хожим нь Мароккогийн хаан эзэмшиж байжээ. Францын хувьсгалын үеэр хэсэгчлэн сүйрсэн ч сэргээн засварласан энэхүү дундад зууны үеийн шилтгээнийг 1877 онд Эдмон де Ротшильд худалдаж аваад, илүү орчин үеийн байгууламжаар шинэчилж сольсон түүхтэй. Харин 1980-аад оны үед Ротшильдынхон цайзаа Мароккогийн хаан II Хассанд худалдсан ба түүний хүү нь уг эзэмшлийг 2008 онд Ойрхи Дорнодын нэгэн эрхэмд 200 сая еврогоор зарсан ч шинэ эзэн нь тус цайзыг огт ашиглаагүй аж. Өдгөө 1,000 гаруй га талбай дээр байрлах энэхүү үл хөдлөх хөрөнгө нь ийнхүү дахин зах зээлд гарснаар дэлхийн хамгийн үнэтэй орон сууцуудын нэг болоод байна.

Мөн "Зүүн Европоос нэг, Азиас гурав, Монголоос нэг худалдан авагч аль хэдийн сонирхлоо илэрхийлээд байгаа" гэжээ.

Энэхүү гурван давхар цайз нь 100 өрөө, гурван цахилгаан шат, тусгай тохижуулалттай 17 унтлагын өрөө, хамгийн сүүлийн үеийн гал тогооны шийдэлтэй аж. Мөн тус эдлэн дээр үсчин, хувийн машины зогсоол, 50 морины багтаамжтай жүчээ, ажилчдын орон сууц зэрэг нийт 36 төрлийн тохилог барилга байгууламж байгаа гэжээ.

Иймээс уг үл хөдлөх хөрөнгө нь "Өргөн уудам газар нутаг, хөгжлийн боломж бололцоогоороо ялгарна" гэдгийг Мювиссэн онцолсон байна. Нью-Йорк хотын алдарт Төв паркаас бараг гурав дахин том талбайг эзлэх тус эдлэнд гольфын талбай, орон сууц, вилла, тэр байтугай худалдааны төвүүд ч байгуулах боломжтойг тэрээр хэлсэн юм.




Өнөөдөр бар өдөр

27 минутын өмнө