“Түмэн шувуут” ХК өнөөдөр 60 мянган дэгдээхэйгээр бүл нэмжээ

“Түмэн шувуут” ХК өнөөдөр 60 мянган дэгдээхэйгээр бүл нэмжээ

“Түмэн шувуут” ХК өнөөдөр /2024.04.19/ 60 мянган дэгдээхэй хүлээн авч,  бүл нэмж буйгаа мэдэгдэв. Тус дэгдээхэйнүүд дөрвөн сарын дараа өндөглөж эхлэх аж.

Өмнөх оны эхний хагас жилд “Түмэн шувуут” ХК 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт болсныг Монголын Хөрөнгийн биржид тайлагнасан. Харин цэвэр ашиг нь 2022 оны мөн үеэс 54 хувиар өсөж, 5.7 тэрбум төгрөг хүрсэн байна. Мөн тайлант хугацаанд тус компани 54 сая ширхэг өндөг үйлдвэрлэжээ.  Улмаар “Түмэн шувуут” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 70.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан билээ.