Иран руу Израилын тал пуужингаар довтолсон гэх мэдээллийг үгүйсгэж, хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан гэжээ

Иран руу Израилын тал пуужингаар довтолсон гэх мэдээллийг үгүйсгэж, хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан гэжээ

Дөрөвдүгээр сарын 14 /2024.04.14/-ний өглөө Ираны тал Израилын нутаг дэвсгэр рүү олон тооны нисгэгчгүй онгоц, баллистик пуужингаар довтолсон. Харин Израиль руу харавсан бүх пуужин, нисгэгчгүй онгоцнуудын 99 хувийг нь агаарт устгасан" гэж мэдэгдсэн.

Улмаар Израилын тал Иранд хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан. Хэрэв Израилын тал Иранд цохилт өгвөл олон улсын нөхцөл байдал шууд дайны байдалд шилжинэ гэдгийг олон улсын шинжээчид анхааруулж буй. 

Тэгвэл өнөөдөр /2024.04.19/ Ираны эрх баригчид хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдэж, тус улс руу пуужингаар довтолсон гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Тодруулбал, Ираны Сансар судлалын агентлагийн төлөөлөгч Хоссейн Далириан олон нийтийн сүлжээнд "Хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг тус улсын агаарын довтолгооноос хамгаалах систем амжилттай устгасан. Одоогоор пуужингийн довтолгооны талаар мэдээлэл алга байна" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

15 минутын өмнө