CU дэлгүүрийн Монгол дахь салбарууд гурван сарын хугацаанд 200 мянга гаруй гоймон худалдаалжээ

CU дэлгүүрийн Монгол дахь салбарууд гурван сарын хугацаанд 200 мянга гаруй гоймон худалдаалжээ

Дэлхийн жишигт нийцсэн гоймонтой хоол хэмээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард худалдаанд гарсан солонгос маягийн Жажанмён гоймонтой хоол Монголд дэлгэрч байгааг CU энэ сарын 16-ны өдөр /2024.04.19/ зарлалаа.

Тодруулбал, Тус гоймон монголд худалдаанд гарснаас хойш гурван сарын хугацаанд нийт 200 гаруй мянган ширхэг зарагдсан байна. Үүний 80 мянга нь Жажанмён, 65 мянган ширхэг рамен, 50 мянган ширхэг карбонара гоймон байжээ. Энэ гурван бүтээгдэхүүн эрэлт ихтэй байсан тул Монгол дахь сүлжээ дэлгүүрүүдийн бүх захиалга худалдаанд гарсан эхний долоо хоногт дууссан байна. Түүнчлэн CU нь өнгөрсөн онд Солонгосын дэлгүүрүүдийн төлөөлөл болох Hot Bar-г Монголын дэлгүүрийн салбарт анх удаа худалдаалж, дотоодын хэрэглэгчдийн дунд шуугиан тариад байна гэж тус улсын Chosun агентлаг мэдээллээ.