Улаанбаатарт 15 градус дулаан байна

Улаанбаатарт 15 градус дулаан байна

Энэ сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Байдраг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

28 минутын өмнө