БНСУ-ын хилээс тухайн өдөр буцаасан монгол хүний тоогоор МУ-ын хилээс солонгос иргэдийг буцааж эхэлжээ

БНСУ-ын хилээс тухайн өдөр буцаасан монгол хүний тоогоор МУ-ын хилээс солонгос иргэдийг буцааж эхэлжээ

БНСУ-ыг зорьж буй Монгол Улсын иргэдийн Өмнөд Солонгос Улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр оруулалгүй, эх оронд нь буцаадаг асуудал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.

Ингэхдээ зөвхөн хилээс шууд буцаах бус монгол иргэдийг байцааж, утсыг нь шалгаж, онгоцны буудлын түр саатуулах өрөөнд хэд хонуулаад буцаадаг болж, иргэд санхүү болон сэтгэлзүйгээр хохирох болоод буй.

Тэгвэл Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх хэсгийн алба хаагчид өнгөрсөн даваа гарагт /2024.04.15/  БНСУ-ын дөрвөн иргэнийг, өнөөдөр /2024.04.17/ хоёр иргэнийг хилээс буцаажээ. Учир нь “БНСУ-ын хилээс Монгол Улсын хэдэн иргэнийг буцаана, яг тийм тооны Солонгосыг Монголын хилээс тэр өдөрт буцаах ажлыг хийх гэж байгаа” гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.

Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсын 1593 иргэнийг, энэ он гарсаар 410 гаруй иргэнийг Солонгосын хилээс буцааж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохироох ажлыг хийсэн тул эрс хатуу сөрөг арга хэмжээг ийнхүү авахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагын зүгээс БНСУ-аас Монголд суугаа ЭСЯ руу удаа дараа хандаж, "Монгол Улсын иргэдийг ингэж олноор нь хохироохоо болино уу" хэмээн удаа дараа хүссэн боловч тэд огт тоохгүй байгаа тул арга буюу иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ ажлыг хийхээр болсон ажээ.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ