ВИДЕО: "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн хоёр дахь цувралаар "Нам дамжсан бүлэглэлийн 12 жил"-ийг хөндөх бололтой

ВИДЕО: "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн хоёр дахь цувралаар "Нам дамжсан бүлэглэлийн 12 жил"-ийг хөндөх бололтой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сэтгүүлч Б.Ганчимэг нарын оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг олон нийтийн анхааралд ороод буй. Учир нь тус нэвтрүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, С.Зориг агсны амиа алдсан хэрэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед шүүх, прокурорын тогтолцоо хэрхэн ажиллаж байсан талаар хөнддөг. 

Мөн сэтгүүлч Б.Ганчимэгийн багийн найз Д.Туяа гэх эмэгтэй мэдээлэл хийж, түүний бичлэгийг найруулагч Б.Баатар  зөвшөөрөлгүй ашигласан тул шүүхэд хандана гэх утгатай мэдээллийг ч хийсэн. Харин түүний мэдэгдэл нь "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийг харлуулах гэсэн зохион байгуулалттай оролдлого байсан байж болзошгүй байгаа юм.

Учир нь "Hero" энтертайментын найруулагч Б.Баатар, "Бүлэглэл одоо Б.Ганчимэг сэтгүүлч бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж эхэлж байна" хэмээн мэдэгдэж, Б.Ганчимэг сэтгүүлч бид хоёрын “Улаанбаатараас ярьж байна” цувралын дараагийн дугаар тун удахгүй… гэсэн юм. 

ВИДЕО: 

Тэгвэл "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн хоёр дахь цуврал тун удахгүй цацагдах бололтой. Энэ удаа тус нэвтрүүлэг, "Хайран 12 жил" гэсэн нэртэйгээр цацагдаж, сүүлийн 12 жилийн хугацаанд нам дамжсан МАНАН бүлэглэл хэрхэн засаглаж ирсэн талаар хөндөх бололтой.