ШУУРХАЙ: 147 дугаар сургуулийн зарим сурагчид нулимс асгаруулагчид хордсоны улмаас эмнэлэгт хүргэгджээ

ШУУРХАЙ: 147 дугаар сургуулийн зарим сурагчид нулимс асгаруулагчид хордсоны улмаас эмнэлэгт хүргэгджээ

Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа "нулимс асгаруулагч" хий цацсаны улмаас тус сургуулийн сурагчдын нулимс гоожих, дотор муухайрах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 11:01 минутанд Баянзүрх дүүргийн 12-р хороо, ЕБ-ын 147-р сургуулийн сурагч “Нулимс асгаруулагч цацуулсан” гэх утгатай дуудлагыг өгсөн байна. Улмаар түргэн тусламжийн баг 147 дугаар сургууль дээр очиход гурван насанд хүрсэн хүн, 64 хүүхдийн нулимс гоожиж, хоолой хорсох, дотор муухайрах шинж тэмдэгтэй байсан аж. Иймд насанд хүрсэн гурван хүнийг Цэргийн төв эмнэлэгт, 37 хүүхдийг ЭХЭМҮТ-д, найман хүүхдийг БЗДНЭ, 19 хүүхдийг МЯСЭ-т хүргэсэн байна. Уг дуудлагаар түргэн тусламжийн долоон баг ажиллажээ.