Европын охидын математикийн олимпиадаас монгол хүүхдүүд гурван медаль хүртлээ

Европын охидын математикийн олимпиадаас монгол хүүхдүүд гурван медаль хүртлээ

13 дахь удаагийн Европын охидын математикийн олимпиад Гүрж улсын Цкалтубо хотод болж буй. 

Тус олимпиадаас Орхон аймгийн "Эрдмийн сан" сургуулийн сурагч Э.Энхжин, Нийслэлийн "Шинэ-Үе" сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сургууль Г.Дөлгөөн мөнгөн медаль хүртлээ. Мөн монгол хүүхдүүд багаараа нийт 69 оноо авч, 23 дугаар байранд жагссан байна. Монголын багийг Т.Хулан, С.Цогзолмаа нар ахалж явсан бөгөөд оролцогчдын зардлыг Боловсролын ерөнхий газраас гаргажээ.