УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн нар "шар дээл"-ээр ижилсэн Өвөрхангайд иргэдтэй уулзаж явна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн нар "шар дээл"-ээр ижилсэн Өвөрхангайд иргэдтэй уулзаж явна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын Дэд дарга О.Алтангэрэл, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, АН-ын ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Хосбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн Зөвлөх Э.Болорчулуун, М.Жаргалсайхан нар Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байна.

Энэ үеэрээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар ижил шар өнгийн дээлээр гоёсон нь олны анхаарлыг татаад байна. Энэ жил томсгосон тойргоор сонгууль болох тул А.Адьяасүрэн гишүүний хувьд 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ард иргэдтэй уулзаж буй. Харин С.Ганбаатар гишүүн Хөвсгөл, Булган, Орхон аймгаас нэр дэвшихээр яригдаж байгаа.

Мөн тэд УИХ-ын танхимд зэргэлдээ суудаг. Нэг чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "С.Ганбаатар, А.Адъяасүрэн хоёр кнопоо дараарай. Санал хураалт явуулж байхад хошуу холбоод суучих юм" хэмээн хошигнож байсан ч удаатай. Тэгвэл С.Ганбаатар гишүүн өөрийн тойргоо орхин Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг даган А.Адъяасүрэн гишүүнтэй адил өнгийн дээлээр ижилсэн бусдын тойрог буюу Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж явна.