ВИДЕО: "Тамгагүй төр" жүжгийн Ази дахь нээлтийн албан ёсны трэйлер цацагджээ

ВИДЕО: "Тамгагүй төр" жүжгийн Ази дахь нээлтийн албан ёсны трэйлер цацагджээ

Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, "Hero" энтертайнментын найруулагч Б.Баатарын бүтээл "Тамгагүй төр" Монгол драмыг "The Mongol Khan" нэртэйгээр Английн Лондон хотын Колизей театрт саяхан амжилттай тоглосон.

Уг жүжиг нь 40 мянга гаруй хүний хүртээл болж, урлаг судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан нь Монголын соёлыг баруунд сурталчилсан томоохон үйл явдал болсон. Мөн Сингапур, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот зэрэг булангийн орнуудаас “Тамгагүй төр” жүжгийг тоглуулах хүсэлтээ илэрхийлж, урилгыг хүлээн аваад буй. Улмаар тус жүжгийн Ази дахь нээлтийн албан ёсны трэйлер өчигдөр /2024.04.15/ цацагдлаа.

ВИДЕО: