ДАШТ-ий эхний өдөр Монголын хоккейчид Индонезийн багтай тоглоно

ДАШТ-ий эхний өдөр Монголын хоккейчид Индонезийн багтай тоглоно

2024 оны шайбтайн хоккейн ДАШТ-ий IV дивизионы аварга шалгаруулах тэмцээн маргааш /2024.04.16/ Кувейтэд эхэлнэ.

Тус хэсгийн тэмцээнд Монгол-Индонез, Малайз-Кувейтийн шигшээ багууд учраа таарчээ. Улмаар ялсан баг III дивизионд шалгарч оролцох юм. Олон улсын шайбтай хоккейн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээн Кувейтийн өвлийн спортын ордны мөсөн гулгуурын талбайд дөрвөн өдрийн турш болно. Өнгөрсөн сард болсон Монголын хоккейн холбооны 2023-2024 оны лигийн аварга шалгаруулах тэмцээнд "Дархан" баг аваргалж алтан цомын эзэн болсон юм.