“Илүүдэл жингүй Эртэч Сүхбаатарчууд” гэх уриатай гүйлтийн аяныг эхлүүлжээ

“Илүүдэл жингүй Эртэч Сүхбаатарчууд” гэх уриатай гүйлтийн аяныг эхлүүлжээ

Биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймгийн БТС газраас “Илүүдэл жингүй Эртэч Сүхбаатарчууд” уриатай бүх нийтийн гүйлтийн аяныг эхлүүлсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Тодруулбал, 2024 оны аравдугаар сарын 12 хүртэл 6 сарын хугацаанп үргэлжлэх тус аян долоо хоногийн бямба гараг бүрийн өглөөний 07.00 цагт Сүхбаатар аймгийн төв талбайд болох ажээ.