Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцож, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцож, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй автомашиныг зогсоон шалгах явцад жолооч И цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан байдаг.

Тодруулбал, энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр цахим орчинд “Санал зөрөлддөг гэхдээ биед нь халдаж болохгүй” гэх гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “иргэн И нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан”-д зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.