Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн талаар улстөрчид, олон нийт өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Тэгвэл "Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу энэ талаар "Ноорог подкаст"-д оролцох үеэрээ мөн байр сууриа илэрхийлжээ.
ВИДЕО:
Лодойгийн хэлдгийг миний бодолоор сийрүүлэхдээ :
— Шилэн Цогоо (@TsogtgerelB) April 14, 2024
- Барьцаанд ороогүй ЕС тэй байгаа дээрээ энэ Монгол Улс жаахан ч гэсэн авлигаасаа салаад авч байвал болоодоо... гэж pic.twitter.com/6S5Oqrijjq
Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэд нэг давуу тал байх шиг байна. Аз болоход Л.Оюун-Эрдэнэ аль нэг том хулгай, мөнгөтэй холбоотой бүлэглэлтэй орооцолдоогүй юм шиг байгаа юм. Аль нэг улс төрийн намд мөнгөтэй болж байгаа хэсэгт дургүйцэж “энэ бүлэг сайн цусалж байна” гэж бодож байгаа хэсэг байгаа. Тэр хүмүүс л Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, Ерөнхий сайдаар нь байлгаад байгаа юм болов уу. Яагаад гэхээр Л.Оюун-Эрдэнэ тийм юманд улайм цайм орсон юм байхгүй байгаа юм болов уу. Гүйцэт танигдах хугацаа нь эрх мэдлээ өгсний дараа шалгана. Тэр үед тодорхой болох байх өөрийнх нь байдлаар харахад энэ байдлаа л давуу тал болгож ашиглаад байгаа юм ингэж таамаглагдаж байна” хэмээсэн байна.