ВИДЕО: Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүргэн О.Тэнүүнээ Хан-Уулд нэр дэвшүүлэх гэж байгаа бөгөөд саяхан дүүргийн АН-ын дарга болгох гээд бүтэлгүйтжээ

ВИДЕО: Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүргэн О.Тэнүүнээ Хан-Уулд нэр дэвшүүлэх гэж байгаа бөгөөд саяхан дүүргийн АН-ын дарга болгох гээд бүтэлгүйтжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаарсарын 26 /2024.06.26/-ны явагдана. Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ 48 гишүүнийг намын жагсаалтаар тодруулах бол, 78 гишүүнийг нь 13 бүсчлэл болгон хуваасан тойрогт өрсөлдүүлж сонгох юм. 

Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ирэх зургаадугаар сар /2024.06/-д албан ёсоор тодорч, сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу эхэлнэ. Товчхондоо, нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй байгаа ч АН, МАН-аас аль тойрогт хэн нэр дэвшин өрсөлдөх бол гэдэг олны анхаарлыг татаж, мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй зарим эрхмүүдийн үйл хөдлөл ч идэвхжээд байна.

Тухайлбал,  Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн саяхан нэгэн арга хэмжээнд оролцож, "үсээ хусуулж, ламын дүрд хувираад хэрхэн АНУ-ын визэнд орж, тус улсыг зорьж байсан" тухайгаа ярьсан нь олны анхааралд ороод байгаа юм. Харин О.Тэнүүн ийнхүү ярьсан нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаатай нь холбоотой байж болзошгүй байна. 

ВИДЕО: 

Учир нь хүргэн О.Тэнүүнээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Иймд саяхан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас Хан-Уул дүүргийн АН-ын хорооны одоо байгаа даргыг огцруулж, тус албан тушаалд Х.Баттулгын хүргэн О.Тэнүүнийг дэвшүүлэх гээд бүтэлгүйтсэн ажээ. О.Тэнүүн нь Шадар сайд С.Амарсайханы ах С.Отгонбаярын төрсөн хүү бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуунаагийн нөхөр юм.