УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 26 /2024.06.26/-ны явагдана. Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ 48 гишүүнийг намын жагсаалтаар тодруулах бол, 78 гишүүнийг нь 13 бүсчлэл болгон хуваасан тойрогт өрсөлдүүлж сонгох юм.
Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ирэх зургаадугаар сар /2024.06/-д албан ёсоор тодорч, сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу эхэлнэ. Товчхондоо, нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй байгаа ч АН, МАН-аас аль тойрогт хэн нэр дэвшин өрсөлдөх бол гэдэг олны анхаарлыг татаж байна.
Тухайлбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшин өрсөлдсөн Д.Энхбат 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр яригдаж байгаа аж. Мөн Үндэсний бөхийн улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүсчлэлд АН-аас нэр дэвшиж магадгүй байгаа ажээ. Бөх сонирхогчид Ч.Санжаадамбыг өнөө цагт төрсөн жудагтай ховорхон сайн бөхчүүдийн нэг хэмээдэг байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд Үндэсний бөхийн цолны найраа, допингийн асуудлыг эрс шүүмжилж, нийгэмд дуу хоолойгоо хүргэх болсон нэгэн юм.