3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

Парисын олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр Хонконгт эхэлнэ.

Тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөнө. Монголын эрэгтэй шигшээд Э.Дөлгөөний оронд Ч.Ихбаярыг илгээлээ. Учир нь Э.Дөлгөөний гарын бэртэл бүрэн эдгэрээгүй аж. Ингэснээр А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ч.Ихбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй олимпын эрхийн эхний тэмцээндээ өрсөлдөх нь ээ. Монголын эрэгтэй шигшээ “В” хэсэгт Латви, Египет, Шинэ Зеландтай орсон.

Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээд өөрчлөлт ороогүй бөгөөд тэд мөн л “В” хэсэгт Нидерланд, Азербайжан, Чилитэй таарлаа. Монголын багийг Стив Сер, Г.Цэнгүүнбаяр нар удирдаж буй. Хонконгийн тэмцээнд зөвхөн түрүүлсэн баг эрхээ авна.

Монголын багийн тоглолтын хуваарь:

Дөрөвдүгээр сарын 12-нд:

  • 15:55 цагт: Монгол-Нидерланд /эм/
  • 16:45 цагт: Монгол-Латви /эр/
  • 18:35 цагт: Египет-Монгол /эр/
  • Дөрөвдүгээр сарын 13-нд:
  • 15:55 цагт: Азербайжан-Монгол /эм/
  • 16:20 цагт: Монгол-Шинэ Зеланд /эр/
  • 17:20 цагт: Чили-Монгол /эм/ тус тус тоглоно.



Өнөөдөр хулгана өдөр

17 минутын өмнө