ВИДЕО: “Миний сүлжээ”дэлгүүрийг тойруулан цагдаагийн тууз татаж, бүлэг хүмүүс хамгаалалтанд авчээ

ВИДЕО: “Миний сүлжээ”дэлгүүрийг тойруулан цагдаагийн тууз татаж, бүлэг хүмүүс хамгаалалтанд авчээ

Өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 8-нд Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, энэ үеэр онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн гал энэ сарын 8-ны өдрийн 10:25 цагийн үед В1 давхараас гарч эхэлжээ.

ВИДЕО:

Бид дэлгүүрийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хүргэхээр тус дэлгүүр дээр очиход дэлгүүрийг тойруулан цагдаагийн тууз татсан мөн хэсэг бүлэг хүмүүс хамгаалалтанд авчихсан байдалтай байсан юм. Одоогоор гал гарсан шалтгаан, нөхцөл байдлыг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа бөгөөд галын дүгнэлт хэзээ гарах талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг албаныхан хэлж байна.

Онцгой байдлын байгууллагаас гал гарсан талаар мэдээлэл хийх үедээ “Миний сүлжээ” дэлгүүрийн цахилгаан утасны асуудлаас үүдэн гал гарсан байж болзошгүй хэмээж байсан ч "Миний" дэлгүүр ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Саруул “Манай дэлгүүр тус объектын нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг. Цахилгааны холболт ерөнхий барилгаасаа тусдаа гаднаас их үүсвэртэй. Манайх хуваарьт үзлэг, засваруудтай.. Манай компанийн цахилгааны инженерүүд шатсан барилгад ажиллахад манай талаас асуудалгүй байсан” гэсэн мэдээлэл өгч байгаа юм.




Өнөөдөр хулгана өдөр

46 минутын өмнө