Улаанбаатар-Зуун мод хотыг туннелээр холбоход "Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15.3 км" нүхэн гарц хийх зураг төсөл гарчээ

Улаанбаатар-Зуун мод хотыг туннелээр холбоход "Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15.3 км" нүхэн гарц хийх зураг төсөл гарчээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, нийслэлийн төвлөрлийг бууруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан.

Ингэснээр Төв аймгийн Зуун мод хот Улаанбаатар хоттой Богд уулыг нүхэлж хийсэн "түнел"-ээр шууд холбогдох юм. Тодруулбал, Богд уулын Хүрхрээгийн ам Улаанбаатар хотоос зүүн урагш Баянзүрх дүүрэгт байрлалтай бол Номтын ам нь Төв аймгийн Зуун мод чигт байдаг байна. Харин Зуун мод хот Улаанбаатар хотыг авто замын тунелээр холбосноор нийслэлийн төвлөрөл нэлээдгүй саарч магадгүй гэсэн хүлээлт байгаа юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил" форумд оролцох үеэрээ, "Манай нийслэл Хөшигийн хөндий рүү, Багануур, Налайх, Тэрэлж, Гацуурт руу тэлэх боломжтой. Дархан цаазтай Богд уулыг нүхлээд тунель гаргая гэдэг зоригтой сайд байгаагүй” гэж мэдэгдэж байжээ.