АН-ын байрлаж буй барилга, газрыг бусдад худалдсан тул "Зориг агсны хөшөөг нүүлгэхийг зөвшөөрнө үү" гэж ханджээ

АН-ын байрлаж буй барилга, газрыг бусдад худалдсан тул "Зориг агсны хөшөөг нүүлгэхийг зөвшөөрнө үү" гэж ханджээ

Хотын дарга Х.Нямбаатар "Зоригийн хөшөөг заржээ" гэсэн ноцтой мэдэгдлийг өөрийн твиттер хуудастаа өнөөдөр /2024.04.09/ хийлээ.

Тэрээр, "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэжээ. 

Тодруулбал, "Төв шуудан"-ын урд байрлах АН-ын төв байр гэх хоёр давхар жижиг байшин болоод газрыг "Шинэ дэвшилт холбоо" ТТБ эзэмшдэг байна. Харин тус холбоо нь барилга болон газрыг бусдад худалдсан байна.

Иймд "Шинэ дэвшилт холбоо" ТТБ-аас "Зориг сан"-д хүргүүлсэн албан бичигтээ, "барилгын ашиглалтыг зогсоож, барилгыг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа ба энэхүү шинэчлэлийн хүрээнд явагдах барилгын ажил нь Зориг агсны хөшөөний бүрэн, бүтэн байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд Зориг агсны хөшөөг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрнө үү" гэжээ. 

Сонирхуулахад, "Шинэ дэвшилт холбоо" ТТБ-ыг Даваадоржийн Ганболд эзэмшдэг байна. Д.Ганболд 2013 оны 9 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан нэгэн юм. 

Даваадоржийн Ганболд

-С.ЗОРИГИЙН ХӨШӨӨНИЙ ХАЖУУД БАЙХ АН-ЫН БАЙРНЫ ГАЗРЫГ ГОЛОМТ БАНКНЫ ЭЗЭН Д.БАЯСГАЛАН ЭЗЭМШИХ БОЛЖЭЭ-

“Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байсан АН-ын төв байр буюу хуучнаар “Хүзүүвч” гэж нэрлэдэг байсан байшин болон газрыг тус намын даргаар Н.Алтанхуяг ажиллаж байхдаа Улаанбаатар банканд 7 тэрбум төгрөгөөр зарсан байдаг. Улмаар тус 7 тэрбум төгрөгөөс жилийн дараа 45 мянган төгрөг үлдсэн талаар бид өмнө нь баримттай мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин зарим иргэд Төв шуудангийн урд байх С.Зориг агсны хөшөөний хажуу талын хоёр давхар жижиг байшинг АН-ын төв байр гэж боддог. Гэтэл тус байр, газрыг Голомт банкны эзэн Д.Баясгалан худалдан авч, эзэмшилдээ авсан байна. Улмаар газар ашиглалтын төрлийг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор хэмээн өөрчлүүлсэн байна.

Төв шуудангийн урд, С.Зоригийн хөшөөний дэргэдэх газрыг эзэмшдэг Д.Баясгалангийн “Ардчилалын өргөө” ХХК-ны мэдээлэл

 Зарим эх сурвалжууд, “тус газрыг Д.Баясгалан 480 мянган ам.доллараар "Шинэ дэвшилт холбоо" ТББ-аас худалдан авсан байж болзошгүй. Улмаар тус газарт томоохон барилга барихаар төлөвлөсөн гэх мэдээллийг өгч байв. Тэгвэл өдгөө "Төв шуудан"-ийн урд Зориг агсны хөшөөний хажууд байрлах АН-ын байрны оронд олон давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилга баригдахаар болж, "Зориг агсны хөшөөг нүүлгэх" хүсэлтийг гаргасан бололтой.