Н.Алтанхуяг АН-ын жагсаалтад нэрээ бичүүлж, УИХ-д дахин сонгогдох хүсэлтэй буйгаа намын удирдлагууддаа уламжилжээ

Н.Алтанхуяг АН-ын жагсаалтад нэрээ бичүүлж, УИХ-д дахин сонгогдох хүсэлтэй буйгаа намын удирдлагууддаа уламжилжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс нь хасах шийдвэрийг 2019 онд Сонгинохайрхан дүүргийн тус намын хорооноос гаргасан байдаг. Ингэснээр тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт бие даан нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. 

Харин саяхнаас түүний АН-ын гишүүнчлэлийг сэргээсэн гэдэг. Иймд АН-д эргэн ирсэн Н.Алтанхуяг өөрийн "Алтангадас" фракцынхаа үйл ажиллагаа сэргээж, Х.Баттулгын МоАХ-нд нэгдээд байсан залуучуудаа татаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл Н.Алтанхуягийг АН-ын дарга Л.Гантөмөр Сонгинохайрхан дүүрэг эсвэл Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын тойрогт очиж нэр дэвшин өрсөлд гэсэн саналыг тавьсан байна. Харин Н.Алтанхуяг АН-ын жагсаалтад нэрээ бичүүлж, тойрогт нэр дэвшихгүй гэж, "жагсаалт" нэхэх болжээ.