Манан бууж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Улаангом, Мөрөн чиглэлийн нислэгийг хойшлууллаа

Манан бууж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Улаангом, Мөрөн чиглэлийн нислэгийг хойшлууллаа

Улаангом хотын Дэглий цагаан нисэх буудал орчимд манан бууж,  агаарын хөлөг буулт үйлдэхэд шаардлагатай алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа тул 2024 оны 4-р сарын 9-ний өдрийн ОМ051/052 аяллын дугаартай нислэгийн хуваарьт цагийг хойшлуулж байна.

Улаангом, Мөрөн чиглэлийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 14:00 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрч, 15:00 цагт Дэглий цагаан нисэх буудалд бууна.
  • Улаангом-Мөрөн чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 15:45 цагт Дэглий цагаан нисэх буудлаас хөөрч, 17:55 цагт Мөрөн нисэх буудалд бууна.
  • Мөрөн-Улаанбаатар чиглэлийн ОМ052 аяллын дугаартай нислэг 18.40 цагт Мөрөн нисэх буудлаас хөөрч, 19:45 цагт Чингис Хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна.

МИАТ ТӨХК