Английн 27 настай тамирчин эр Африк тивээр хөндлөн гүйж, 352 хоногт 16 мянга гаруй километр замыг туулжээ

Английн 27 настай тамирчин эр Африк тивээр хөндлөн гүйж, 352 хоногт 16 мянга гаруй километр замыг туулжээ

Английн тамирчин 27 настай Рассел Күүк Африк тивийг хөндлөн гүйж, 352 хоногт 16 мянга гаруй километр замыг туулсан байна. Тэрээр Африкийн хамгийн өмнөд цэгээс хамгийн хойд цэг хүртэл нийт 16 орноор гүйж, энэ үеэрээ буяны ажилд зориулж 700 мянган фунт цуглуулжээ. 

Сонирхуулахад, тэрээр Нигери улсад гүйж байхдаа эрүүл мэндийн байдлаас болж үзлэг хийхээр зогсох шаардлагатай болсон байна. Энэ үеэр Рассел Күүк болон түүний багийн гишүүдийн мөнгө, паспорт, тоног төхөөрөмжийг хулгайлсан хэрэг гарсан байна. Мөн Бүгд Найрамдах Конго улсад түүнийг орон нутгийн иргэд хэд хоног баривчилсан хэрэг явдал ч гарчээ. Түүний хэлснээр "мөрийтэй тоглоом, архины донтолт зэрэг сэтгэлзүйн асуудалтай бол марафоноор "нөхцөл байдлыг өөрчлөхийг" уриалжээ.

Эх сурвалж: Sky news