ВИДЕО: Боинг онгоцны хөдөлгүүрийн бүрээс төмөр нь салж, далавчаа мөргөсөн осол АНУ-д гарчээ

ВИДЕО: Боинг онгоцны хөдөлгүүрийн бүрээс төмөр нь салж, далавчаа мөргөсөн осол АНУ-д гарчээ

Өчигдөр /2024.04.07/ АНУ-ын Денверийн олон улсын нисэх буудлаас өглөөний 08.15 цагт хөөрөхөөр хурдалж байсан "Southwest Airlines" компанийн Боинг онгоцны хөдөлгүүрийн бүрхүүл төмөр салж далавчаа мөргөсөн осол гарчээ. 

Тодруулбал, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт "Боинг онгоцны хөдөлгүүрийн бүрээс төмөр нь салахаас өмнө салхинд хийсч, дараа нь онгоцны далавч руу цохиж байгаа нь харагдах ажээ. Хьюстон хотыг чиглэн 135 зорчигчтой явж байсан тус онгоц нисэх буудалд ямар ч асуудалгүй буцаж ирсэн байна. Хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. Харин АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа Боинг 737-800 онгоцонд өчигдөр гарсан ослыг мөрдөн шалгахаа мэдэгдсэн байна. 

ВИДЕО: