ЦУОШГ: Улаанбаатарт маргааш бороо орно

ЦУОШГ: Улаанбаатарт маргааш бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газараас цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвийн талаар мэдээлэл өглөө. Дөрөвдүгээр сарын 12-ноос баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр болон зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч агаарын температур өмнөх өдрүүдээсээ хүйтрэхийг малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, шороон шуурга шуурна. 

Улаанбаатар хотод маргааш бороо орно. Харин 13-14-нд шилжих шөнө нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхины хурд ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бол 13-нд бага зэрэг ширүүсч 12-14 метр хүрч шороогоор шуурна. Ихэнх хугацаанд дулаан буюу шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.