ВИДЕО:  Дархан-Улаанбаатар чиглэлийн зам шар усанд идэгдэж, аюултай нөхцөл байдал үүссэн талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан анхааруулжээ

ВИДЕО: Дархан-Улаанбаатар чиглэлийн зам шар усанд идэгдэж, аюултай нөхцөл байдал үүссэн талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан анхааруулжээ

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 80 дахь км орчимд буюу Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо зам эвдэрч, аюултай нөхцөл байдал үүсжээ. Тодруулбал, Замын зорчих хэсгийн баруун талд буюу Улаанбаатараас Дархан явах урсгалд зам цөмөрсөн байна. Энэ нь шар усны үер болсны улмаас замын хөвөө урсаж, улмаар засмал зам доорх далан шороог урсгажээ. Үүний улмаас засмал зам цөмөрсөн байж магадгүй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан анхааруулж, өөрийн цахим хуудастаа видео оруулжээ. 

ВИДЕО: