Улаанбаатарт 11 градус дулаан байна

Улаанбаатарт 11 градус дулаан байна

Өнөөдөр /2024.04.05/-өөс эхлэн энэ сарын 07-ны өдрийн хүртэл ихэнх нутгаар дулаарна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +2...+7 градус, Орхон-Сэлэнгийн бэлчир, говь, талын нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +9...+11 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр хулгана өдөр

51 минутын өмнө