Их Британийн нэгэн эр 6 сая ам.долларын үнэтэй 18 каратын "алтан жорлон"-г хулгайлсан хэргээ хүлээжээ

Их Британийн нэгэн эр 6 сая ам.долларын үнэтэй 18 каратын "алтан жорлон"-г хулгайлсан хэргээ хүлээжээ

Их Британид нэгэн эр Уинстон Черчиллийн төрсөн нутаг болох Блейнхаймын ордноос зургаан сая гаруй ам.долларын үнэ бүхий алтан жорлон хулгайлсан хэргээ хүлээжээ. 

Тодруулбал, 18 каратын тус алтан жорлон /суултуур/ нь Италийн зураач М.Каттеланы бүтээсэн "Америк" нэртэй урлагийн бүтээл бөгөөд 2016 онд тус суултуурыг Нью-Йоркийн музейд дэлгэн үзүүлж, дараа нь Блейнхаймын ордонд хүргэн ирж, У.Черчиллийн төрсөн өрөөний өмнө суурилуулжээ. Гэтэл 2019 онд тус алтан жорлон хулгайлагдсан байна. Иймд тус хэрэгт дөрвөн хүнийг сэжиглэн шалгаж байсан бөгөөд тэдний нэг нь буруугаа хүлээсэн талаар Sky news мэдээлжээ. 

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө