ОХУ энэ жил хаврын цэрэг татлагаар 150 мянга гаруй эрчүүдийг татахаар болжээ

ОХУ энэ жил хаврын цэрэг татлагаар 150 мянга гаруй эрчүүдийг татахаар болжээ

ОХУ-д хаврын цэрэг татлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж байна. Тус улсын хуулиар орос эрчүүд 18 нас хүрсэн бол нэг жилийн хугацаатай цэргийн алба хаах үүрэгтэй байдаг бөгөөд 2023 оны долоодугаар сард ОХУ-ын парламент цэргийн алба хаах насны дээд хязгаар 27 байсныг 30 болгох хууль баталсан юм.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ жилийн хаврын цэрэг татлагад 150 мянган хүн татах тухай зарлигт гарын үсэг зурсныг өчигдөр Кремлиэс мэдээлжээ. ОХУ нь Украин дахь дайнд нийт цэргийн бие бүрэлдэхүүнийхээ 87 хувийг алдсан гэж АНУ-ын Тагнуулын албаны эх сурвалж өнгөрсөн онд мэдэгдсэн. Тодруулбал, 360 мянган гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч Украинд орж ирснээс 315 мянгыг нь дайны талбарт алдсан гэх мэдээлэл буй.

Өнгөрсөн хавар ОХУ 147 мянган цэрэг татахаар төлөвлөсөн бол намрын цэрэг татлагаар 130 мянган хүн татах зарлиг гаргасан юм.

Эх сурвалж: AI Jazeera




Өнөөдөр бар өдөр

25 минутын өмнө