СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатарт цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатарт цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байна

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Мөн Улаанбаатар хотод ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурч, салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4...+6 градус дулаан байх аж. Тэгвэл яг одоо нийслэлд ойролцоогоор 2.2 см цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байна.  Иймээс иргэд, жолооч нар авто замын түгжрэлийг тооцон, анхаарал болгоомжтой зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлжээ.