Хойд бүсийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдах саналыг Орхончуудаас авч эхэллээ

Хойд бүсийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдах саналыг Орхончуудаас авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хойд бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах ажлын хүрээнд салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүд, орон нутгийн иргэд оролцсон “Хойд бүсийн хөгжлийн форум” Эрдэнэт хотод өнөөдөр эхэллээ.  Бүсийн хөгжлийн үзэл баримтлал, бодлогын баримт бичигт санал авах зорилготой энэхүү форумыг "Хойд бүсийн хөгжлийн төв" ТББ санаачлан, Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. 

Хөвсгөл, Булган, Орхон аймаг буюу "Хойд бүс"-ийн хөгжлийг,

  1. Хүнд аж үйлдвэрийн цогцолбор,
  2. Хөдөө аж ахуйд суурилсан хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор,
  3. Аялал жуулчлал,
  4. Боомт, худалдааны сүлжээ гэсэн дөрвөн чиглэлд нийгэм эдийн засагт эргэлт гарахуйц хөгжих зураглалыг тооцоолон боловсруулсан.

Хойд бүсийн хөгжилд Орхончуудын хувьд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аа түшиглэн, хүнд аж үйлдвэрийн цогцолбор буюу үйлдвэр технологийн цогц парк байгуулахад голлох үүрэг гүйцэтгэнэ. Үүнтэй холбоотой тооцоо, судалгаанаас харахад, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах бусад дагалдах үйлдвэрүүд  баригдахаас гадна бүс нутгийн хэмжээнд нийт 24 мянга гаруй ажлын байр бий болох боломжтой. Үүний тулд бодлогын баримт бичигтээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн мэргэшсэн боловсон хүчин, инженерүүдийн санал, салбар салбарын төлөөллийн санаачилгыг тусгах нь зүйтэй  гэдгийг "Хойд бүсийн хөгжлийн төв" ТББ-хан хэлж байна. 

Хойд бүсийн хөгжил форумд өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын уурхайчдын төлөөлөл, Орхон аймаг дахь бизнес эрхлэгч, ААН-ийн үйл ажиллагаа эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл хамрагдлаа. Орхон аймагт /2024.03.31-2024.04.01/-ний хооронд үргэлжлэх болно.

Хойд бүсийн хөгжлийн төв ТББ-н Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Үүрийнтуяа

УИХ-ын гишүүн Д.Батлут:

"Хойд бүсийн хөгжил"-д "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын төлөөллийн санал: