Японд холестрины хэмжээг бууруулах эм уусан 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байна

Японд холестрины хэмжээг бууруулах эм уусан 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байна

Японд энэ сарын 25-нд“Kobayashi Pharmaceutical” компанийн холестрин бууруулах  хүнсний нэмэлт тэжээл хэрэглэсэн хоёр хүн нас барж, зуу гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай “Kyodo” агентлаг тус улсын Эрүүл мэндийн яамнаас эш татан мэдээлжээ.

Хоёр өдрийн дотор ижил төстэй шинж тэмдэг илэрсэн хүний тоо 26-аас 106 болж нэмэгдсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр хохирогчдын нэгнийх нь нас баралтын албан ёсны шалтгаан нь бөөрний дутагдал байсан бөгөөд өвчтөн гурван жилийн турш цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тустай хүнсний нэмэлт тэжээл хэрэглэж байжээ.

“Kobayashi Pharmaceutical” компанийн тус бүтээгдэхүүнийг Осака хотын салбарт үйлдвэрлэсэн нь тогтоогдсон бөгөөд “кози буюу улаан будаа”-ны орцтой хэд хэдэн бүтээгдэхүүнийг худалдаанаас татаад байна. Харин энэ талаар олон улсын хэвлэлүүд уг нэмэлт тэжээлийн задрал нь бөөрөнд нөлөөлдөг цитринин хэмээх хорт бодис ялгаруулсан байх магадлалтай гэж бичжээ.

Эх сурвалж: The Standart HK




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө