12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал маргааш Дорноговь аймагт болно

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал маргааш Дорноговь аймагт болно

Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал маргааш болно. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 19-ны өдөр /2024.03.19/ болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг маргааш буюу гуравдугаар сарын 29-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон юм. Прокуророос Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг юм.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө