Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-аас холдуулахын тулд хангайн бүсэд нэр дэвшүүлнэ гэсэн ч Өвөрхангайн МАН-ынхан түүнийг хүлээж авахгүй

Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-аас холдуулахын тулд хангайн бүсэд нэр дэвшүүлнэ гэсэн ч Өвөрхангайн МАН-ынхан түүнийг хүлээж авахгүй

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид энэ сарын 11-нйи өдөр /2024.03.11/ хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны УИХ-ын сонгуулийн штабын даргаар Хотын дарга асан Д.Сумъяабазарыг сонгож, Нийслэлийн МАН-ын хорооны сонгуулийн ерөнхий менежерээр Хотын дарга Х.Нямбаатарыг ажлуулах шийдвэрийг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Учир нь Хотын дарга асан Д.Сумъяабазар нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга юм. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Сумъяабазар 2012 оноос хойш тасралтгүй СХД-ийн тойргоос сонгогдож, парламентын гишүүнээр гурван удаа ажилласан. 2020 оны сонгуулийн дараа өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж, хотын дарга болсон.

Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар түүнийг хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорт нэр дэвш гэх шахалтыг намын удирдлагуудынх нь зүгээс үзүүлсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сумъяабазарыг хангайн бүсэд нэр дэвшүүлэх яриа албан ёсоор яригдаагүй. Фракцийн ашиг, сонирхлыг тооцсон ч Өвөрхангайн МАН-ын гишүүд Д.Сумъяабазарыг хүлээж авахгүй нь тодорхой юм. 

Энэ нь түүнийг нийслэлийн МАН-аас холдуулах Х.Нямбаатарын "ажил" байж мэдэх юм. 

Д.Сумъяабазарын хувьд 2024 оны нийслэл, орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ыг Удирдаж орох нь тодорхой байгаа. Гэхдээ сонгуулийн дараа хүссэн, хүсээгүй түүнээс энэ ажлыг нь авах юм. Яг энэ үед тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулах нь улс төрийн карьерт нь нэн чухал билээ.