ВИДЕО: Гүржийн шигшээ баг анх удаа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарчээ

ВИДЕО: Гүржийн шигшээ баг анх удаа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарчээ

Гүржийн шигшээ баг анх удаа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан байна. Тэдний Грекийн шигшээ багтай хийсэн тоглолтын үндсэн болон нэмэлт цаг багууд 0:0-ээр өндөрлөж, Гүржийн баг өрсөлдөгчөө торгуулийн цохилтоор 4:2-оор буулган авчээ. 

Гүржийн шигшээ багийн бүрэлдэхүүнд “Рубин”, “Локомотив” багийн хуучин тоглогчид болох Соломон Кверквелия, Хвича Кварацхелия нар гарааны бүрэлдэхүүнд багтжээ. Сонирхуулахад, Гүржийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд Турк, Португал, Чехийн багуудтай нэг хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Тэмцээн ирэх зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 14-ний хооронд Герман улсад болох ажээ. 

ВИДЕО: