Орост болсон террорист халдлагад ашиглагдсан автомашиныг өмнө зарсан Д.Исломов гэх иргэнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр болжээ

Орост болсон террорист халдлагад ашиглагдсан автомашиныг өмнө зарсан Д.Исломов гэх иргэнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр болжээ

Оросын “Крокус Сити Холл” төвд болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 150-д хүрээд байна. Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулж тус улсын хууль хяналтын байгууллагаас зарим хүмүүсийг баривчилж байгаа аж. 

Тухайлбал, террорист халдлагын үеэр ашиглагдсан цагаан өнгийн Renault Symbol маркийн автомашин эзэмшдэг байсан Диловар Исломов гэх хүний баривчилж, саатуулсан байна. Учир нь Д.Исломов нь тус автомашиныг эзэмшиж байсан ба өнгөрөгч хоёрдугаар сард бусдад худалдсан ч, тээврийн хэрэгслийн хариуцлагын албан журмын даатгал түүнд хэвээр үлдсэн байжээ. Иймд Д.Исломовыг террорист халдлага үйлдсэн дөрвөн хүнтэй нэг зүйл ангиар буруутгаж түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэх гэж байгаа аж. 

Диловар Исломов гэх тус зургийг телеграмм сувагт нийтэлжээ

Эх сурвалж: Varlamov news