Оросын “Крокус Сити Холл” төвд террорист халдлага үйлдсэн 19-32 насны дөрвөн хүнд бүх насаар нь хорих ял оноох ажээ

Оросын “Крокус Сити Холл” төвд террорист халдлага үйлдсэн 19-32 насны дөрвөн хүнд бүх насаар нь хорих ял оноох ажээ

ОХУ-ын “Крокус Сити Холл” төвд болсон террорист халдлагын улмаас амиа алсан хүмүүс тоо 180 болж, 142 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж Москва мужийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Харин Оросын Ерөнхий прокурорын газраас “Крокус Сити Холл” төвийн хамгаалалтын зохион байгуулалтад ямар нэгэн зөрчил илрээгүй гэж мэдэгджээ. 

Тус террорист халдлагыг үйлдсэн дөрвөн хүнийг бүлэглэн халдлага үйлдэж, олон хүний ​​амь нас хохироосон хэмээн буруутгаж, бүх насаар нь хорих ял оноох аж. Харин ОХУ-ын ерөнийлөгч В.Путин 11 хүнийг саатуулсан гэж мэдэгдсэн. Иймд үлдсэн хоригдлууд ямархуу байдалтай байгаа, террорист халдлагад яг ямар холбоотой болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж.  Террорист халдлага үйлдсэн хэргээр баривчлагдаад байгаа хүмүүс нь: 

  1. Далержон Мирзоев -32 настай, Тажикистанаас хууль бусаар цагаачлан ирсэн, ажлын визний хугацаа хэтрүүлсэн, 4 бага насны хүүхдийн эцэг.
  2. Саидакром Рачабализода -28 настай, Тажикистан улсад төрсөн, Москвад амьдардаг.
  3. Шамсиддин Фаридуни -24 настай, Тажикстанд төрсөн, үйлдвэрийн ажилтан, 8 сартай хүүхдийн эцэг.
  4. Мухаммадсобир Файзов - 19 настай. Үсчин мэргэжилтэй дамнуургатай дугуйгаар шүүхэд очжээ.

Эдгээр хүмүүсийг Оросын Крокус Сити Холл дахь террорист халдлагад оролцсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа ажээ. 

Эх сурвалж: Varlamov news