Орон сууцны хорооллын гадна талын гудамж талбайд бие засаж, тамхины иш хаясан иргэдэд арга хэмжээ тооцжээ.
Тодруулбал, цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр “Орон сууцны хорооллын гадна талын гудамж талбайд бие засаж, тамхины иш хаяж байгаа иргэд”-ийн талаарх видео мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдөр О, С нарын олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогч тус бүрд 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.