ОХУ-д болсон террорист халдлагын улмаас амиа алдсан иргэдийн тоо 133 болжээ

ОХУ-д болсон террорист халдлагын улмаас амиа алдсан иргэдийн тоо 133 болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва хотын концертын танхимд халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг бүгдийг нь баривчилсан гэж мэдэгдлээ.

Халдлага үйлдсэн этгээдүүд барилга руу дайран орж, энгийн иргэд рүү гал нээн шатаасны улмаас хамгийн сүүлийн тоон мэдээллээр 133 хүн амиа алдаж, 140 гаруй хүн шархадсан байна. Эрх баригчдын мэдээлж буйгаар нийт 11 хүнийг уг халдлагатай холбогдуулн баривчилсан бөгөөд буутай дөрвөн этгээдийг Украин руу явж байхад нь баривчилсан аж. Мөн халдлагын ард “Исламын улс” бүлэглэл байгаа хэмээн мэдэгдсэн талаар би өмнө нь мэдээлсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин хэлсэн үгэндээ, “Орост сүүлийн 20 жил болоогүй хамгийн олон хүний аминд хүрсэн террорист ажиллагаа боллоо. Халдлага үйлдэгсэд Украин руу зугтахыг оролдсон” гэжээ. Харин Украины Цэргийн тагнуулын газрын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов мэдэгдэлдээ, “Сэжигтнүүд Украин руу явж байсан гэж үзвэл тэднийг тэнэг эсвэл амиа хорлосон гэж үзэх болно” гэж ВВС-д ярьжээ. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский В.В.Путиныг "уг халдлагын төлөө Украиныг буруутгах гэж байна. Путин Орос иргэдтэйгээ харьцаж, тэдэнд хандаж үг хэлэхийн оронд гэмт этгээдүүдийг Украинтай яаж холбох вэ гэж бодоод нэг өдрийн турш чимээгүй байсан" гэжээ.

Сонирхуулахад, Буудлага эхлэх үед ахмад зүтгэлтэн Picnic хамтлагийн баасан гарагийн оройн концертод 6200 орчим хүн цугласан байсан бөгөөд ТАСС агентлагийн мэдээлснээр барилгын гуравны нэг орчим нь шатсан байна.

Эх сурвалж: BBC