АН-ын бүлэг ҮХЦ-ийн тухай хуулиар тав хоногийн завсарлага авлаа

АН-ын бүлэг ҮХЦ-ийн тухай хуулиар тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын хоёр гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн гаргасан горимын саналын дагуу энэ асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авлаа.