Харвалтын улмаас мартах өвчтэй болсон иргэн энэ сарын 6-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болжээ

Харвалтын улмаас мартах өвчтэй болсон иргэн энэ сарын 6-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болжээ

Харвалтын улмаас мартах өвчтэй болсон иргэн энэ сарын 6-ны өдөр гэрээсээ сураггүй алга болсон бөгөөд түүнийг эрэн хайж эхэлжээ.

Тодруулбал, Цэнджав овогтой Гүнсэнжав нь 2024 оны гуравдугаар сарын 06 өглөө Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн эхний буудал буюу Хас март орчмоос гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй алга болоод байгаа аж. Тухайн иргэн нь гэрээсээ гарахдаа саарал өнгийн цахилгаантай малгайтай цамц, улаан бэлтгэлийн өмд, эрээн түрийтэй гуталтай явсан байна. Ц.Гүнсэнжав нь харвалтын улмаас мартах өвчтэй болсон бөгөөд харагдах, ярилцах байдал нь эрүүл хүн шиг аж. Тухайн иргэний содон шинж нь үснийх нь баруун урд хэсэг нь буурал сортой юм шиг харагдана байна. Мөн өөрийн овог нэр, төрсөн оноо мэддэг гэдгийг ар гэрийнхэн нь онцолжээ. Туханй иргэнийг харсан болон тааралдсан хүн байвал цагдаагийн 102 утсанд болон 88434103 88344353, 88041296 утас руу залгаж мэдээлэл өгнө үү.